Судлаачид динозаврын "мах" олж илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2017-02-02 14:44:34

ТАЙПЕЙ./Sputnik/. Тайванийн судлаачид Хятадын нутаг дэвсгэрээс динозаврын  коллаген уураг агуулсан үлдэгдлийг олж илрүүлжээ.

Уг олдворт энэ амьтны булчин махны холбогч эд эсүүд агуулагдаж байна.

“Nature Communications” сэтгүүлд бичсэнээр, одоогоос 195 сая жилийн өмнө амьдарч байсан аварга том өвсөн тэжээлт хэвлээр явагч энэ амьтны хавирганы яс орчмын махны цусны суваг нь мэдэгдэхээр хадгалагдан үлдсэн байна.

Юрийн галвын эхэн үед хамаарах, Хятадын Юньнань мужаас олдсон динозаврын чулуужсан яс нь “люфенгозавр” гэдэг дөрвөн хөлт динозаврынх аж.

Чулуужсан ясыг шинжилснээр цусны сувганд нь нэгэн органик бодис байгааг илрүүлжээ. Уг органик бодис нь динозаврын коллагены хэсэг болохыг судлаачид олж тогтоосон байна.

Гематит буюу Fe2O3 төмрийн эрдэс нь энэ амьтны ясыг сийрэгжихээс хамгаалж, өнөөг хүртэл коллагеныг хадгалж ирсэн гэж судлаачид үзжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ