Завханд худаг уст цэгийн тоог нэмэх шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймагт худаг уст цэгийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа хэдий ч говийн бүсийн сумдын нутагт цас ороогүйн улмаас мал усгүйдэж байна.
Одоогоор нийт хэчнээн мал хорогдсон дүн мэдээ гараагүй ч малчин айл, хот бүр л усгүйдэж байгаа ажээ. Өнгөрсөн онд аймгийн дүнгээр 23 худаг шинээр гаргажээ. Харин 36 худагт засвар хийж нийт 129.0 сая төгрөг зарцуулсаны 51.0 хувь нь улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр, 49.0 хувь нь иргэдийн хөрөнгөөр засагджээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд бүртгэлтэй 700 худаг, долоон усан сан байна. Гэвч нийт нутгийн газар нутагт бэлчээрлэх мал сүргийн тоотой харьцуулахад аймгийн хэмжээний худаг уст цэгийн тоо хангалтгүй байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн