Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг тоолж, бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-06 10:28:56

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 19-ний өдрийн А-181 тоот журам, аймгийн засаг даргын 2016 оны А/503 тоот захирамжийн дагуу Ховд аймгийн хэмжээний агаар бохирдуулагч суурин ба хөдөлгөөнт эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн ажлыг аймгийн Ус, Цаг уур, Орчны шинжилгээний алба  зохион байгуулсан байна.

Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр болох ердийн галлагаатай 10 квт хүртэл хүчин чадалтай, ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа уламжлалт болон сайжруулсан зуух, пийшин, усан халаалтын жижиг зуух, жижиг үйлдвэрлэл үйчилгээ, харуул хамгаалалтын байранд ашиглагдаж байгаа зуух, усан халаалтын 11квт-100квт хүчин чадалтай зуухууд үүнд ахуйн хэрэглээнд ашиглаж байгаа уурын болон усан халаалтын зуух, төвлөрсөн ба дулаан хангамжийн усан халаалтын зуух, барилгын болон үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглаж байгаа зуух, эх үүсвэрт хөдөлгөөнт эх үүсвэрүүдийг хамруулжээ.

11-100квт хүчин чадалтай уурын зуух 7 бүртгэгдэж, 34000 тн нүүрс, дэлгүүр, цайны газар, гутал засвар ,дугуй засвар зэрэг үйлдвэрлэл үйлчилгээний газруудын энгийн гэрийн зуух 452, сайжруулсан Хас,Өлзий,Дөл Векас зуух 69 бүртгэгдэж,1366,4 тн нүүрс, 236,1 м куб мод,542,6 тн аргал, 6,5 тн хөрзөн шатааж утаа гаргаж байна.

Агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэрт бүх төрлийн авто тээврийн хэрэгслийг тоолоход Жаргалант сумын хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрийн 2016 оны тоо бүртгэлээр 10 квт хүчин чадалтай зуухтай айл өрх аймгийн хэмжээнд 9755 бүртгэгдэж, 29228,4 тн нүүрс, 2482,4 м куб мод, 16741,4 тн аргал, 826,2 тн хөрзөн, 4,5 тн үртсэн шахмал түлш хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

Цаашид агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоог багасгахад GPS–ээр хангах, шөнийн хугацаанд цахилгааны үнийг бууруулах, хөнгөлөх, хяналтын толлого хийх, эх үүсвэрүүдийн янданд шүүлтүүр байрлуулах, айл өрх аж ахуйн нэгж байгууллагууд түлшинд хэрэглэх зорилгоор их хэмжээний мод, харгана, хожуул, байгалиас бэлтгэж байгаль орчны доройтол цөлжилт эрчимтэй явагдахад нөлөөлж байгаа тул хяналтыг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ