Ховд аймгийн Нийтийн номын сан цахим катологитой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-07 16:07:05

Ховд аймгийн Нийтийн номын сан уншигчдад ээлтэй орчин бүрдүүлж, каталоги картын сангийн шинэчлэлийн сан хөмрөгийг бүрдүүлэх цахим каталогийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байна.

Одоо тус номын сан уншлага үйлчилгээний 9 тасаг танхимтай, фонддоо 72,0 мянга гаруй боть номтой, 18 ажилтантай, нэг ээлжиндээ 240 хүнд зэрэг үйлчлэх боломжтой. Түүнчлэн хүүхэд, гэр бүлд зориулсан тусгай хөтөлбөрт үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан танхим, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийлүүлэн фонд баяжилт хийж байна. Мөн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан Цахим номын сангийн үйлчилгээ үзүүлэх, номын сангийн LibUPC version цогц программ авч нийт 72,0 мянган боть номыг цахим катологид суурилуулаад байна.

Тус аймгийн  Нийтийн номын сангийн электрон каталогиос цаг хугацаа орон зайн хамааралгүй онлайнаар хайлт хийж үйлчлүүлэх боломжтой. Түүнээс гадна иргэдийн дунд төрөл бүрийн ажлыг санаачлан уншигчдын боловсролд зориулж, онол практикийн бага хурал,танин мэдэхүйн уралдаан, уншигчдын уулзалт, номын баяр зэрэг арга хэмжээг тогтмол явуулдаг ажээ. Мөн жил бүр бяцхан уншигчиддаа зориулан “Шувуун саарал”, “Богино өгүүллэг”-ийн уралдаан, ”Хүүхэд бүр уншигч” аян, ”Ган үзэг яруу найргийн уралдаан”, ”Гэгээн үдшийн уншлага”, ”Уран бичлэгийн уралдаан” зэрэг ажлууд уламжлал болгон явагддаг учир хүүхдүүд оролцох дуртай байдаг юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ