Улсын Нэгдүгээр төв эмнэлэг хоёр ээлжээр ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-08 12:09:08

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг энэ сарын 01-нээс эхлэн 08.00-20.00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллан, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тус эмнэлэг нь хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчид болон нийслэлийн иргэдэд нарийн мэргэжлийн оношилгоо шинжилгээг хийдэг, нэлээд ачаалалтай эмнэлгүүдийн тоонд ордог.

Өнөөдрийн байдлаар хүлээлгийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа нь иргэдийн дунд өвчлөл их байгааг харуулж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээг уртасгасан цагаар ажиллан хүргэж  байгаа нь эрүүл мэнддээ цаг гаргаж амжихгүй явдаг иргэдэд боломж олгож буйг эмч нар хэлж байна.

Мөн 21  аймаг, хот суурингаас ирэх хэдэн мянган өвчтөн  олон хоног цаг хүлээж, дугаарлах нь багасах юм.

Тус эмнэлэг 2013 онд анх энэ ажлыг санаачлан хэрэгжүүлж байсан туршлагатай аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ