Тэргүүний хилчид шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-13 11:13:00

Булган аймгийн Засаг дарга хил хамгаалахад амжилтт гаргасан тэргүүний хилчид, хил хамгаалахад туслах хүчний гишүүдийг шалгаруулдаг уламжлалтай юм.

Гал бичин жилд хилийн хамгаалалт, хил орчмын дэглэмийг сахиулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Хилийн цэргийн 0286-р ангийн сэтгэл зүйч, сургалт сурталчилгааны офицер, хошууч Б.Оюун-Эрдэнийг “Тэргүүний хилчин офицер”, ахлах ахлагч Ц.Ууганбаатарыг “Тэргүүний хилчин ахлагч”, иргэн Д.Үүрийнбаярыг “Тэргүүний хил хамгаалалтад туслах хүчний гишүүн”-ээр шалгаруулж шагнасан байна.

Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий хилийн цэргийн ангид очиж гардууллаа.

Булган аймаг ОХУ-тай Тэшиг, Сэлэнгэ сумын хойд талын хөвч тайгаар хиллэдэг юм.

М.Батжаргал

Холбоотой мэдээ