АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Тувааныг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-13 14:40:31

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД)-ын үүрэг гүйцэтгэгчээр Хөдөө аж ахуйн дэд сайд асан Ц.Тувааныг томилжээ.

АН-ын дүрмээр Үндэсний зөвлөлдөх хороо ЕНБД-ыг томилох эрхтэй юм. Гэвч уг хороог шинэчлэн Үндэсний бодлогын хороо (ҮБХ) болгон 380 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах болсон. Тиймээс ҮБХ шинээр бүрэлдэхүүнээ бүрдүүлэх хүртэлх хугацаанд ЕНБД-ыг томилж ажиллуулах эрхийг намын даргад олгох тогтоолыг долдугаар Их хурлаас баталсан байна. Энэ хүрээнд АН-ын шинэ дарга 01 тогтоол гаргаж Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. ҮБХ бүрэн шинэчлэгдэж, ажилдаа орох үед Ц.Тувааныг жинхэлэх эсэхийг нь хэлэлцэх юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ