Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-02-14 07:25:21

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 17-22 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 2-7 градусхүйтэн, говийн бүс нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ