Хилийн харуулд нисгэгчгүй нисэх аппарат ашиглахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-14 10:30:28

Манай улсын ой тайгын бүсийн улсын хилийн тэргүүний ангиар шалгарсан Булган аймаг дахь хилийн цэргийн 0286-р ангид аймгийн Засаг даргын Тамгын газар хил хамгаалахад туслах хүчнийг бэхжүүлэх, үйл ажиллагааг сурталчлахад зориулан 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Тус аймагт хил хамгаалахад зориулан жил бүр тодорхой ажил санаачлан хэрэгжүүлдэг уламжлалтай.

-Энэ онд Булган аймагт хил хамгаалахад туслах зорилгоор "Нэг багт нэг агт" аян өрнүүлж, хилийн цэргийг унаагаар хангахын зэрэгцээ хилийн цэргийн ангийн алба үүргээ гүйцэтгэхэд нь зориулан нисгэгчгүй нисэх аппарат аймгийн хөрөнгө оруулалтаар авч өгөхөөр төлөвлөсөн. Энэ техник хэрэгсэл нь ой тайгын бүс нутагт тандалт хийхэд ихээхэн чухал үүрэгтэй гэж хилийн цэргийн 0286-р ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайхан ярьлаа.

2016 онд хил хамгаалахад туслах хүчний чиглэлээр хилийн цэргийн алба хаагчдын хүүхдийн гэр цэцэрлэгийг байртай болгож, хилийн цэргийн албан хаагчдын ар гэрийн 9 хүнийг ажлын байраар хангасан байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ