“Өсвөрийн номын санч” бүлгэм байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-15 09:00:42

Бугат сумын номын сан “Хүүхдийн уншлагын өнөөгийн чиг хандлага” хэлэлцүүлгийг сурагчдын дунд хийж, ”Өсвөрийн номын санч” бүлгэмийг байгуулан ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Энэ хичээлийн жилийн 3-р улиралд ном унших хөдөлгөөн өрнүүлэн, долоо хоногт анги тус бүртэй хамтран “Номын долоо хоног” аяныг явуулж эхэлсэн байна.

Сумын ерөнхий боловсролын сургуулийн 7-р ангийн сурагч Д.Улам-Олдох, Т.Сүхбат нар 5-р ангийн суралцагчдын дунд үлгэр зохиолгох “Зохиолч хүүхэд”, “Сайхан бичигтэн”, “Миний уншсан номын баатрууд” зургийн уралдааныг зохиожээ.

Номтой нөхөрлөх аяны үйл ажиллагааг дэмжин “Өсвөрийн цагдаа”, “Өсвөрийн эмч”, “Өсвөрийн сэтгүүлч”, “Өсвөрийн номын санч” зэрэг хүүхдийн сайн дурын байгууллагууд баасан гарагт ажлаа дүгнэн, төлөвлөн уялдаа холбоотой ажилладаг болсон байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ