Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд нэгдэн Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулжээ.
Энэхүү лобби бүлэг нь хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг хѳгжүүлэх асуудлыг хууль тогтоох дээд байгууллагын түвшинд авч үзэх зорилготой юм.
Өнөөгийн эдийн засгийн гол тулгуур баганын нэг уул уурхайн салбарыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн, алс хэтийн хѳгжлийн зорилготой уялдуулан хариуцлагатай, ил тод, нээлттэй хѳгжүүлэх ёстой.
Үүний тулд дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар байгалийн баялгийг зохистой, үр ашигтай ашиглах, уурхайг нээх хаах, нѳхѳн сэргээх ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ энэ чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ёстой гэж үзэж байгаа аж.
Б.Туул