УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-16 23:22:59

УИХ-д Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаж байна.

Эрхэм гишүүн анханы уулзалтаа Дархан сумын 4, 5, “Өргөө” багийн иргэдтэй хийж  УИХ-ын намарын чуулганаар хэлэлцэж баталсан хуулиудын талаар мэдээлэл хийж иргэдийн санал бодлыг сонсож сонирхсон асуултад нь хариулт өглөө. Тухайлбал: “Ажлын байр нэмэгдүүлэх, гэр хорооллын иргэд рүү чиглэсэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж хуучин модон байруудыг дахин төлөвлөлтөд оруулж ахмад настнуудыг ажлын байраар хангахыг хүслээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Улсын Их Хурал нь байгуулагдсанаас хойш анхдугаар болон намрын чуулгантайгаа нийлээд 122 хоног хуралдсан. Мөн 2016 оны улсын төсөв 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн бол төсвийн зарцуулалтаас 200 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг төсвийн сахилга батыг сайжруулах замаар бий болгож чадсан” хэмээн онцлов.

УИХ-ын гишүүн энэ удаагийн уулзалтаа гурван багийн иргэдийн төлөөлөлтэй нэгэн зэрэг хийсэн бол дараагийн уулзалтуудаа тус сумын баг тус бүрт дангаар нь хийхээр төлөвлөжээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ