"Монгол шуудан” 301.9 сая төгрөгийг ногдол ашиг тараана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-18 08:51:17

"Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн энэ сарын 14-ны өдрийн тогтоолоор нэгж хувьцаандаа 3,03 төгрөг буюу 2016 оны нийт цэвэр ашгийн 30 хувь болох  301.9 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараах шийдвэр гарчээ.

Энэхүү ногдол ашгийг  ирэх тавдугаар  сарын 1-ний өдрөөс эхлэн тарааж эхлэх юм байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоохоор болжээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ