Бийрийн эрдэмд 24 багш суралцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-19 23:22:57

Хөвсгөл аймгийн монгол хэлний багш нар эх хэл бичгээ сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгуулсан “Оюуны хэлхээ” төрийн бус байгууллагаас “Бичиг соёл” боловсролын төвийн тэргүүн Д.Ганбаатар багшийг урьж "Бийрийн эрдэм" сургалт Мөрөн зохион байгуулав.

Сургалтад тус аймгийн монгол хэлний 24 багш хамрагдаж анхан шатны мэдлэг олж авсан бөгөөд цаашид гүнзгийрүүлэн суралцах гэнэ. Сургалтаар бийрийн уран бичлэгийн тухай, эх хэлний онцлог, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 40 цагийн сургалт явуулжээ.

Тус холбоо нь монгол хүн бүрт эх хэлээ судлан суралцах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед монгол хэлний багш нарыг нэгтгэн эх хэлээ судлан суралцаж цаашид түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Өөрөөр хэлбэл 2025 оноос төрийн бичгийг монгол бичгээр хослон бичих учраас багш нараараа дамжуулан олон нийтийг “Бид өөрийн гэсэн үндэсний өв соёл болсон босоо бичигтэй ард түмэн, хүн бүр эх хэл монгол бичгээ эрхэмлэн сурцгаая" гэж уриалж, эх хэлээ заан сургахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд багш нараа чадваржуулж байгаа ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ