“Дэгдээхий нас-2017” бүжгийн уралдаанд 160 гаруй хүүхдүүд оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд бага насны хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэгдээхий нас-2017” бүжгийн уралдаан болж 10 цэцэрлэгий 160 гаруй хүүхдүүд оролцлоо.
Тус уралдаан зохион байгуулагдсанаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, сурагчид тогтмол бүжгийн бэлтгэл хийж, жил ирэх тусам оролцогчдын чадвар сайжирч байгаа нь онцлог гэдгийг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн хэлж байв. Тэмцээний тэргүүн байрт “Өсөх нахиа”цэцэрлэгийн Б.Түмэнхишиг багштай "Бөрт чонын үрс" хамтлагийн "Анчдын мялаалга" бүжиг, дэд байрт Мөрөнжин цэцэрлэгийн Н.Соёл-Эрдэнэ багштай "Мөрөнжин" хамтлагийн "Алунгоо эхийн сургаал" бүжиг, гуравдугаар байрт “Солонго” цэцэрлэгийн "Залгамж" хамтлагийн "Мөнх тэнгэрийн заллага" бүжиг шалгарчээ.
Мөн "Дэгдээхий нас-2017" аймгийн бүжгийн наадмын "Өсөх ирээдүйтэй бүжигчин"-ээр Мөрөнжин цэцэрлэгийн Г.Хулан шалгарчээ.
Б.Гантуяа