Оны есөн алдартны шалгаруулалт шүүмжлэл дагуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-02-20 16:05:36

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн оны есөн алдартанг аймгийн ИТХ, орон нутгийн сонинтой хамтран шалгаруулсан нь шүүмжлэл дагуулж байна.

Жил бүр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар есөн алдартнаа шалгаруулдаг байсан бол энэ жил орон нутгийн сонинтой хамтран цахим санал хураалт ашиглан 29 хүний хөдөлмөр бүтээлийг нээлттэйгээр өрсөлдүүлсэн юм. Энэхүү санал хураалтаас гадна мөн тусгай дугаарт мэссэж санал давхар хураасан бөгөөд шалгаруулалтын дүн гарахад дээрх цахим шалгаруулалтанд оролцоогүй, зарим нь санал бага авсан хүмүүс байсан нь ийнхүү шүүмжлэл дагуулж байна.

Энэхүү есөн алдартанг шалгаруулах шалгаруулалтанд дусгүйцсэн тухайгаа иргэд цахим ертөнцөөр бичсээр байгаа юм. Уг шалгаруулалтанд зөвхөн мэдээллийн үүрэг гүйцэтгэсэн хэмээн орон нутгийн "Монгол говь" сонин өөрийн цахим хуудсандаа мэдэгдэж эцсийн шалгаруулалтыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид гаргасан хэмээн онцолжээ.

Харин нутгийн иргэд нэгэнт тэргүүлэгчид шийдвэрлэх байсан бол цахим санал хураах хэрэггүй байсан хэмээн үзэж байгаагаа цахим хуудсанд бичсээр байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ