Хүүхдийн барилдаанд 90 гаруй бяцхан бөх оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 19:59:35

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Дэлхийд ганц миний Монгол бөх" цагаан сарын баярт зориулсан цэцэрлэгийн ахлах насны хүүхдүүдийн барилдаанд 90 гаруй бяцхан бөх зодоглолоо.

С.Удвалын нэрэмжит Өмнөговь аймгийн 11-р цэцэрлэг, Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулдаг уг барилдаан өнөөдөр болосн юм.  Хүчит бөхийн барилдаанд түрүү бөхөөр дөрөвдүгээр цэцэрлэгийн н.Цэлмэг, үзүүрт 23-р цэцэрлэгийн н.Батсүлд шалгарч, хоёрдугаар цэцэрлэгийн М.Энхтамир, дөрөвдүгээр цэцэрлэгийн н.Төгсөө нар уран барилдаанаараа шөвгөрсөн байна.

Энэхүү барилдаан нь дэлхийд монгол бөхийн өв соёлоо хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээх, хүүхдүүдийг багаас нь үндэсний спортод сонирхолтой болгох зорилготой юм.

Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ