Эрдэмтэд "Ажлын байрыг минь буцааж өгөөч" эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-22 11:13:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид "Ажлын байрыг минь буцааж өгөөч?" эсэргүүцлийн хөдөлгөөнийг маргааш зохион байгуулна.

Тус хүрээлэнгийн байрыг БЗД-ийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэх тухай Шийдлийн Засгийн газрын 270 дугаар тогтоолыг цуцалж өгөх асуудлаар "Шинжлэх ухаанаа аваръя" түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос энэ сарын 16-нд хэвлэлийн бага хурал хийж, хариуг энэ сарын 21-ний дотор бичгээр авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байна.

Гэвч шаардлагын хариу ирээгүй тул энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Асуудлыг шийдэж өгөхгүй бол ирэх сарын эхээр шинжлэх ухааны салбарынхныг хамарсан Засгийн газрын чихний бөглөөг гаргах "Үлэг гүрвэлийн цурхираан" нэртэй жагсаал зохион байгуулах аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ