Берлин хотыг зорих өсвөрийн сагсанбөмбөгчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-22 15:37:48

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Берлин хотноо 2017 оны дөрөвдүгээр сарын 4-13-нд болох олон улсын өсвөрийн /эрэгтэй14 нас, эмэгтэй 13 нас/ сагсанбөмбөгчдийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчид тодорлоо.

  Энэ жилийн УАШТ-д эрэгтэй 18, эмэгтэй 9 багийн тамирчид өрсөлдөж аваргаа тодруулсан бөгөөд тус тэмцээний шилдгүүдээс өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгох юм. Тухайлбал, тус УАШТ-ээс шалгарсан өсвөрийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 30 тамирчныг сонгож, шигшээ баг бүрдүүлж байна.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооноос хамтран 2017 оны эрэгтэй U14, эмэгтэй U13 насны өсвөрийн УАШТ-ийг “Мон-Алтиус” БТДС-ийн зааланд өнгөрсөн долоо хоногт зохион явуулахад хөвгүүдээс Д.Лхагва дасгалжуулагчтай “Ирээдүй” цогцолбор сургууль, охидоос дасгалжуулагч Н.Саранцэцэг ахлагчтай 60 дугаар сургуулийн баг аваргаар шалгарлаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ