Засгийн газрын үнэт цаасны арилжаа маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2017-02-22 18:25:51

Засгийн газрын үнэт цаасны шинэ арилжаа маргааш Хөрөнгийн биржид нээгдэнэ.

Тус үнэт цаас нь 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай, жилийн 17.911 хувийн хүүтэй байх юм. Мөн 156 долоо хоног буюу 3 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн үнэт цаасыг арилжина.

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны энэ оны нэгдүгээр улирлын арилжааны хуваарийн дагуу уг арилжаа энэ сарын 28-нд хийхээр товлосон байсан юм.

Ээлжит арилжааг сар шинэ тохиож байгаатай холбогдуулан хугацааг урагшлуулан маргааш зохион байгуулахаар болжээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ