Ажил үйлсээрээ манлайлагчдаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-22 19:47:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр сумын Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хөдөлмөр бүтээлээрээ тэргүүлсэн аваргууд болон малчдаа тодрууллаа.

Баянхонгор сумаас "Сайн үйлстэн" тав, хөдөлмөрийн аварга 25, аварга малчин гурав, тэргүүний тариаланч нэг шалгарлаа. Ийнхүү шилдгүүдийг тодруулахдаа сум орон нутагтаа салбартаа хариуцсан ажлаа өндөр үр бүтээлтэй эрхэлсэн, мал сүргээ тогтвортой өсгөсөн, онцгой нөхцөл байдалд хүний амь аварсан зэрэг олон шалгуурыг харгалзан үзсэн байна. Шагналыг энэ сарын 23-ны өдрийн 12 цагт Баянхонгор сумын ЗДТГазрын хурлын танхимд гардуулахаар болжээ.

Сонирхуулахад, Баянхонгор сум улирагч гал бичин жилдээ хүн амын тоо түүхэндээ анх удаа 30 мянга гаруй болж нэмэгдсэн. Мөн мал сүргийн тоо толгой өсөж 170 мянга шахам болсон сайхан мэдээтэйгээр гал тахиа жилийг угтаж байна.

                                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ