Аймгийн аварга малчин Л.Нармандах мал сүргийнхээ тооноос илүү чанарт их анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас сар шинийн босгон дээр аймгийн аварга малчин хоёр тодорчээ.
Тус сумын Жаргалант багийн малчин Л.Нармандах аймгийн аварга малчинаар шалгарсан бөгөөд шагналын Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болд гардуулан өгч баяр хүргэлээ. Жаргалант багийн малчин Л.Нармандах 700 гаруй малтай бөгөөд мал сүргийнхээ тооноос илүү чанарт их анхаардаг гэдгийг хэлж байлаа.
“Цэцэрлэг сум нь Сибирийн эрс тэс уур амьсгалтай өвлийн улиралд 37-45 градусын хүйтэн нутаг учраас мал маллахад их хэцүү гэнэ. Мөн өвлийн улиралд тогтмол цас их унадаг бөгөөд малчин хүнээс их хөдөлмөр шаарддаг. Чанартай мал бол өвлийг давгүй давчихна. Тиймээс цаашид ч бэлчээрийн даац муудаж байгаа энэ үед малчин бүр малынхаа чанарт анхаараасай” гэдгийг Жаргалант багийн малчин Л.Нармандах шагналаа гардан авах үедээ онцолж байлаа.
Б.Гантуяа