Хориглосон газраар зорчиж яваад цөмөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-04 15:48:15

Хөвсгөл аймагт жил бүрх уламжлал болгон зохион байгуулагддаг мөсний баяр "Хөх сувд-2017"  наадам Хатгал тосгоны Доод модот буланд 2 өдөр амжилттай болж өндөрлөв.

Энэ үеэр хууль хяналтын байгууллагын хамт олон иргэдийн ая тухтай аюулгүй зорчих байдлыг ханган ажиллав. Баярын өдрүүдэд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид мөсөнд машинтайгаа цөмөрсөн, суусан хоёр  дуудлагаар ажиллаж аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж ямар нэгэн хохиролгүй иргэдийн техник хэрэгслийг хүлээлгэн өглөө. Мөсөн дээгүүр бүрэн бүтэн техник хэрэгсэлтэй аюулгүй байдлаа бүрэн хангаж, хориглосон газраар зорчихгүй байхыг анхааруулж тэмдэг тэмдэглэгээ тавьсан атал иргэд өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа болж хориглосон газраар зорчсоны улмаас ийнхүү цөмөрсөн ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ