Соёлын өвийг тоолох ажил зогсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 18:40:59

Архангай аймгийн хэмжээнд 2015 оны 10 дугаар сараас эхлэн соёлын өвийг тоолох ажлыг хийж байгаад энэ сард зогсоожээ.

Учрыг орон нутгийн музейн захирал Б.Цэрэннадмидаас лавлахад, Архангай аймаг Хүннү гүрний үеэс улбаатай соёлын өвөөр тун баялаг нутаг. Бид 10 сумын соёлын өвийг тоолж бүртгэн баталгаажуулаад, мөнгө төгрөггүй болсон учир үйл ажиллагааг аргагүй эрхэнд зогсоосон” гэв.

 Түүх соёлын дурсгалт өвийг тоолж, хамгаалалтанд авах энэхүү чухал хэргийн ажлын хэсгийг нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Нямдаваа ахалж байгаа юм байна. Арын сайхан хангай нутаг монгол орны төдийгүй хүн төрөлхтний соёлын өвд тооцогдох арвин үзмэртэйг хэн хүнгүй мэднэ.

                                                                                                   Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ