ЕБС-ийн сурагчдын амралт улс даяар нэг хугацаанд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-10-21 10:37:33

ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт 10 дугаар сарын 27-ноос эхэлж байна. Нэг, хоёрдугаар сурагчид 14 хоног амрах бол 3-12дугаар ангийнхан 11 дүгээр сарын 3-наас эхлэн нэг долоо хоног амарна.

Харин ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл 11 дүгээр сарын 10-нд нэгэн зэрэг эхэлнэ гэдгийг БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга мэдээллээ. Өнгөрсөн жил Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт сурагчдын амралт ялгаатай байсан бол энэ жилийн хувьд Монгол Улс даяар нэг цаг хугацаанд амрах юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ