Алга болсон иргэнийг хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-23 11:38:50

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт 51 настай нэг иргэн алга болсныг  хайх ажил үргэлжилж байна.

Тус бүс нутагт одоо цас үргэлжлэн орж байгаа бөгөөд нутгийн иргэд хайх ажиллагаа үргэлжлүүлж байна. Аймгийн Онцгой байдлын албан хаагчид өглөө аймгаас тухайн газар руу хөдөлжээ. Мөн өнгөрсөн шөнө аймгийн төвөөс Сэврэй сум руу явсан машинтай 4 хүн алга болсныг  4 цаг 20 минутын үед тус сумын Хоолт багийн нутгаас эсэн мэнд олжээ.

Өмнөговь аймгийн нийт нутгаар өнгөрсөн шөнө цас орж цаг агаар тогтуун бус байна. Сэврэй суманд 14мм, Булган суманд 9мм, Ноён суманд 8мм, бусад сумдад 0,3-3мм цас ороод байгаа бөгөөд одоо Мандал-Овоо, Ханбогд, Манлай, Цогт-Овоо, Баян-Овоо, Хүрмэн, Гурвантэс, Сэврэй суманд цас орж байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ