Хөлбөмбөгийн "Ховд лиг-2017" тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-29 11:24:55

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй "Ховд лиг-2017" тэмцээн эхэллээ. Хөдөө орон нутагт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын хөлбөмбөгийн спортод хандах хандлагыг нэмэгдүүлэх, сонирхлыг нь дэмжиж энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна.

Хөлбөмбөг сонирхогчид, дэмжигч хүүхэд багачууд, охид залуусын амралт чөлөөт цагийг зөв, эрүүл өнгөрүүлэх, Орон нутгийн хөлбөмбөгт клубын системийг нэвтрүүлж тогтмолжуулах, Хөлбөмбөгийн спортоор хичээллэгч хүүхэд залуусын бэлтгэл сургуулилттай байх боломж бололцоог бүрдүүлж хэвшүүлэх зорилготой тус тэмцээнд нийт долоон  баг оролцож байна.

Тэмцээний нээлтэнд аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн  дарга, аймгийн Хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбат, Тагнуулын ерөнхий газрын Ховд аймаг дахь газрын мэргэжилтэн, аймгийн Хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Батцэрэг, аймгийн шигшээ багийн дасгалжуулагч Н.Болор, тэмцээний шүүгч Д.Буянбат болон баг, тамирчдын төлөөллүүд оролцлоо.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ