Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж 2017 оны 03 дугаар 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн шинэчилсэн хуулийн эх бичвэрийг гардан авч, тангарагаа өргөлөө.
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн 10 бүлэг 97 зүйл бүхий цагдаагийн албаны тухай хуулийнхаа шинэчилсэн найруулгын эх бичвэрийг аймгийн хууль эрхзүйн хэлтсийн дарга О.Одхүүгээс хүндэтгэлтэйгээр гардан авлаа. Тэрээр “Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсан нь олон талын ач холбогдолтой. Энэ бол цагдаагийн албан хаагчид болоод ард иргэдийн хүсэн хүлээж байсан хуульж гэж хэлж болно. Хуулийнхаа хэрэгжилтэнд хүн бүрийг үүрэг оролцоо чухал. Ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байх хэрэгтэй...” гэдгийг захиж байлаа.
Харин аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Т. Ганзориг хэлэхдээ: “Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанд бид бүхний хувьд баяртай байна. Энэ хууль цагдаагийн ажилтан албан хаагчдын нийгмийн асуудалруу түлхүү чиглэсэн, мөн олон нийтэд түшиглэсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой. Миний хувьд Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт томилогдож ирээд удаагүй байна. Ажлын гараа маань шинэ хуулиа гардан авах, түүнийг хэрэгжүүлэхээр эхэлж байгаад баяртай байна...” гэсэн юм.
Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр цагдаагийн алба хаагчдын ээлжийн амралтын хугацаа уртасч, онц байдал, гамшиг осол, хүн малын гоц халдварт өвчний үеэр үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад олгох томилолтын хэмжээ нэмэгдэн, тэтгэвэр,тэтгэмж тогтоолгох насны хэмжээ 25 жил байсныг 27 жил болгожээ. Цагдаагийн алба хаагчийн цол албан тушаалын байсныг өөрчилж, албан тушаал, ажлын үр дүн, алба хаасан хугацааг харгалзан олгохоор тусгасан бөгөөд албан үүргээ гүйцэтгэсэн алба хаагчийн ар гэрт өгөх тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн байна. ер нь маш сайн хууль болсон, цагдаагийн албан хаагчдын ажил эрхзүйн байдал, нийгмийн асуудалруу түлхүү чиглэсэн нь онцог хууль болжээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг гардуулах ёслолын үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, цагдаагийн ахмад ажилчид, хууль хяналтын байгууллага болон иргэний зөвлөлийн төлөөллүүд ороцсон юм.
Т. Одончимэг