Онцгой байдлын ажилтнууд байртай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 12:08:35

Ховд аймгийн Онцгой байдлын газар “Орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж 16 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан хүлээн авч, албан хаагчдад түлхүүрийг нь гардууллаа.

Тус  орон сууцны барилгын гүйцэтгэгчээр “Баганат Ховд” ХХК ажиллаж, орон сууцны 1м2 –ын үнийг 850,0 мянган төгрөг байгаа нь албан хаагчдад зах зээлийн үнээс  хямд тусаж байна.

Албан хаагчид Төрийн банк, ХААН банктай хамтран 8 хувийн ипотекийн зээлд хамрагдах юм байна.

Энх цагийн хөгжлийн төлөө цаг наргүй зүтгэдэг онцгой байдлын ажилтнуудад  “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд ийн орон сууц барьж өгчээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ