Гуравдугаар сарын 30-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-03-30 09:04:55

09.00 цагт Орон нутгийн захиргаа, уул уурхайн компанийн хооронд байгуулж буй хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтэнд хийсэн мониторингийн үр дүнг танилцуулах уулзалт Нээлттэй нийгэм форумд болно.

09.00 цагт Нийслэлийн шилдэг математикийн багш, сурагчдын олимпиад СБД-ийн нэгдүгээр сургуульд болно.

09.00 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн байранд “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн байдал, анхаарах асуудал” хэлэлцүүлэг болно.

09.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд "Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа" эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт НИТХ-ын 8 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

10.30 цагт ХХААХҮЯ-нд "Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног"-ийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооны хурал МҮЭСТО-нд болно. 

11.00 цагт Ганзам 20-р сургуульд Нийслэлийн технологийн олимпиад болно.    

11.00 цагт Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Тээврийн газрын дарга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МУИС-д БНХАУ-ын Элчин сайдын яамнаас “Ганжуур, Данжуур” судар бичиг хандивлах ёслол болно.

12.00 цагт Сүхбаатарын талбайд дүүргийн ТҮК-ийн 60 ажилтныг Манжуур хот руу үдэн гаргах ёслол болно.

12.00 цагт Төрийн ордонд "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд БНХАУ-ын Чалко компанид төлөх өрийг 100 хувь барагдуулсан талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт МУИС-ийн дугуй зааланд Монгол орны ойн бүрхэвчийн сүүлийн 15 жилийн өөрчлөлтийг тооцсон бүтэн жилийн судалгааны ажлын дүнг танилцуулна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Ээлтэй ертөнц” ТББ-аас “Хайрын хүч” аяны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Ийгл” телевизээс санаачлан хэрэгжүүлж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ