Боловсролын салбарынханд хүнсний аюулгүй байдлын талаар шинэ мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-30 12:52:02

Ховд /МОНЦАМЭ/. “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёл урлагийн газар, “Норвегийн тусламжийн байгууллагын “Хүүхдийн эрх-хөгжил-2” хамтран “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 17 сумын ЕБС-ийн удирдлага, дотоод хяналтын ажилтан, эрүүл ахуйч эмч, нярав, дотуур байрны багш, тогооч, хүүхдийн төлөөлөл оролцуулан  зохион байгууллаа. 

Энэ үеэр “Хүнсний баталгаат байдал”, ”ЕБС-ийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, сурагчдад зориулсан үйлчилгээнд хориглох хүнсний бүтээгдэхүүн”, ”ЕБС-ийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах”,”Үдийн цай - хөтөлбөрт тавигдах шаардлага”, “Мал амьтны халдварт өвчний үед мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг хэрэглэх арга зам”, “Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, хадгалалт хамгаалалт, тээвэрлэлт”, “Хүнсний сав баглаа боодлын шошгод тавигдах шаардлага түүнийг унших” зэрэг сэдвүүдээр холбогдох мэргэжилтнүүд аргазүйн зөвлөгөө, шинэ мэдлэг мэдээлэл өглөө.

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцах, дотоодын хяналт болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг хэрэгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах нөхцөл байдал илэрсэн тохиолдолд түүнийг буцаах, татан авах талаар тодорхой гүнзгийрүүлсэн ойлголтуудыг оролцогч нарт өгөв.

Мөн стандарт чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнээр үзүүлэх сургалт хийж бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн тайлбарлан таниулах ажлыг  зохион байгууллаа.

Хүнсний аюулгүй байдлыг танин мэдүүлсэн талуудын зохион байгуулсан энэ удаагийн “Аюулгүй хүнс”  арга хэмжээнд 130 гаруй хүн хамрагдаж, мэдлэгээ сэлбэсэн үр дүнтэй арга хэмжээ болов.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ