120 тн ноолуур бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-04 17:46:16

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хувьд энэ хавар 485 мянган толгой ямаанаас 121 тн ноолуур бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар нийт бэлтгэх ноолуурын 20 гаруй хувийг зах зээлд худалдан борлуулжээ.

Ноолуур одоогоор 1 кг нь 90 мянган төгрөгийн ханштай байна. Ноолуурын доод үнэ өнгөрсөн сарын дунд үед 60 мянган төгрөгөөс эхэлж, өнгөрсөн 7 хоногт оргил үедээ 120 мянгад хүрчээ. Үнэ ханшийн хувьд аажмаар бууна гэж ноолуурын ченжүүд ярьж байсан. Онцолж хэлэхэд, тал газрын ямааны ноолуур нарийн ширхэгтэй, чанар стандартад нийцдэгээрээ үнийн хувьд харьцангуй өндөр байдаг.

Түүнчлэн Дорнод аймгийн төв “Шүр” зах дээр үхрийн шир 20-30 мянга, адууны шир 20-25 мянга, ноолууртай ямааны арьс 15 мянган төгрөгийн ханштай байна.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ