Ширээний теннисчдийн дэлхийн өдрийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-07 10:02:04

Ховд/МОНЦАМЭ/. Ширээний теннисчдийн дэлхийн өдөр өчигдөр тохиож, Ховд аймгийн Ширээний теннисчдийн холбоо аймгийнхаа байгууллагууд, найз нөхөд, гэр бүлүүдийг ширээний теннисний чөлөөт тоглолтод урьж, сонирхогчид, тамирчид хамтдаа нэг өдрийг спорттой нөхөрлөж өнгөрүүллээ.

2017 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн  Улаанбаатар  хотноо “Оч” клубт амжилттай явагдаж, тус тэмцээнд А.Энхтөр, Ү.Ганболд дасгалжуулагчтай Ховд аймгийн баг тамирчид багийн нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэж Ө.Мөнх-Эрдэнэ 12-оос доош насны ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртсэн сайхан амжилт гаргасан байна

2017 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ирсэн баг тамирчдыг Монголын ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгч, спортын дэд мастер, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бат-Энэрэл өдрийн зоогонд урьж баг тамирчид, дасгалжуулагч нарт баяр хүргэж өөрийн гарын бэлэг гардууллаа.

Мөн Ховд Аймгийн Ширээний Теннисний Холбооны тэргүүн/ХоАШТХ/ Т.Энхжаргал тамирчин бүрт  тоглолтын үед хэрэглэх бөмбөг бэлэглэсэн бол, ХоАШТХ-ны тэргүүлэгч, Хаан банкны Ховд аймаг дахь салбарын захирал Ч.Төрбат баг тамирчдад гарын бэлэг гардууллаа.

Ховд аймгийн Ширээний теннисчдийн холбооны спортын мастер тамирчид залуу хойч үеийнхэнд уг спортыг өвлүүлэх, хөгжүүлэх, тэднийг дасгалжуулж, улс аймгийн тэмцээнд амжилт гаргах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна.

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ