Олборлох салбарт засаглалыг чадавхижуулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 17:24:50

Ховд аймагт Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлага/ОҮИТБС/-ыг чадавхжуулах сургалтыг Нээллтэй нийгэм форумаас ивээн тэтгэж Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан зохион байгуулав.

ОҮИТБС-ын үндсэн агуулга нь Компаниуд төлснөө, Засгийн газар хүлээн авснаа тайлангаар ил болгож, тайланг аудитаар тулган баталгаажуулах, тайланг хэвлүүлэх, хэлэлцэх зорилготой.

Ховд аймагт эрдэс баялгийн олборлох үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа учир аймгийн төр, байгаль орчин, иргэний нийгэм, хууль сахиулагчдын дунд Монгол Улс дахь ОҮИТБС-ын хэрэгжилтийг дэмжих төслөөс сургалт явуулж, мэдээлэл өгөв.

Оролцогч талууд  Ховд аймаг Мон Эн Ко компанитай байгуулсан гэрээний хэрэгжилт, ил тод байдалд хэлэлцүүлэг хийж, аймаг, сумын дэд зөвлөлийн дүрэм, 2016 оны төлөвлөгөөний төсөл боловсруулах аж.

Сургалтын баг Үндэсний тайлан ашиглаж иргэдэд мэдээлэл өгөх, МонЭнко орон нутгийн захиргааны “Хамтын ажиллагааны гэрээ-2015” гэрээний төр, компани үүрэг, аймаг, сумын хэмжээнд эрдэс баялгийн мэдээлэл нээлттэй болгох шалгуур үзүүлэлтийг хэлэлцлээ.

Аймгийн засаг даргын орлогч М.Амарсанаагаар ахлуулсан ОҮИТБС-ын дэд зөвлөл дүрэм боловсруулах төсөл хэлэлцэж, 2015-2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсрууллаа.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ