Нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны талаарх гомдлыг утсаар хүлээж авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМНДЕГ-аас Нийгмийн даатгалын байцаагч, ажилтан хууль бус үйлдэл, хүнд суртал, зүй бус харилцааны талаарх гомдлыг 95771289 дугаарын утсаар хүлээн авах болжээ.
Нийгмийн даатгалын байгууллага 2017 оныг “Эерэг хандлага, чанартай үйлчилгээ”-ний жил болгон зарласан. Энэ хүрээнд нийгмийн даатгалын байгууллагын байцаагч, ажилтны харилцаа хандлага, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тиймээс Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан тооцоотой холбоотой хуурамч баримт бичиг бүрдүүлэхэхийг шаардах, иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нууцлалыг алдагдуулсан зэрэг гомдол, мэдээллийг дээрх утасаар авах аж. Мөн ЭМНДEГ-ын Хяналт шалгалтын газраас иргэдийн гомдол, мэдээллийн нууцлалыг хадгалж, асуудлыг түргэн шуурхай, хуулийн дагуу шийдвэрлэха юм.
Ч.Ариунболд