Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэгүй үзлэгт хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. П.Н.Шастиний нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2017 оны зургадугаар сарын 18-25-ны өдрүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэгүй үзлэгт хамруулна.
Үзлэгийг тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийн эмч нар БНСУ-ын эмч нартай хамтарсан баг хийх юм. Тэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үзлэгт хамруулахын зэрэгцээ энэ хүүхдүүдээс онц хүнд хэлбэрийн эмгэгтэй, яаралтай мэс засал хийх шаардлагатай хүүхдүүдэд шууд мэс засал хийхээр болжээ. Хүүхдээ үзлэгт хамруулахыг хүссэн хүмүүс гуравдугаар эмнэлгийн Зүрхний мэс заслын тасагт хандаж болно.
Д.Өлзийсайхан