Израилийн еврей бол террорист биш

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-23 16:03:11

ИЕРУСАЛИМ. /Sputnik/. Израилийн Батлан хамгаалах хүчний цэргүүдийн лхагва гарагийн шөнө буудан хороосон “террорист” нь Палестины араб биш, Израилийн еврей байсныг тогтоосон байна.

Израилийн Батлан хамгаалах хүчний хоёр цэрэг буунд нь санаархаж, иргэний үнэмлэхээ үзүүлэх шаардлагын хариуд зодоон үүсгэж, сэжигтэй үйлдэл гаргасан учир буудсан хэмээн Иерусалимын хэвлэлд мэдээлжээ.

Уг эрийн амь насанд хүрсэн зодоонд хоёр цэргийн аль нь ч бэртээгүй байна. Цэргүүд түүнийг террорист байх өндөр магадлалтай гэж үзсэн хэмээн цагдаагийн төлөөлөгч Микки Розенфельд мэдэгджээ.

Буудсаныхаа дараа л таамаглаж байснаар нь Палестины араб биш, харин Иерусалимын еврей байсныг олж мэдсэн байна. Алдаагаа ойлгосон цэргүүд түүнийг террорист гэж нэрлэхээ больжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ