Жаргалант сум шинэ Соёлын төвтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 17:25:30

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Соёлын төвийн их засварын ажил дуусч, энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийжээ.

Соёлын төвийн үйл ажиллагааны нээлтэд Баянхонгор аймгийн “Нутгийн зөвлөл”-ийн тэргүүлэгчид, Баянхонгор аймгийн Боловсрол Соёлын газрын төлөөлөл оролцсон байна. Мөн Таеквондогийн Дэлхийн аваргын мөнгөн медальт  Баянхонгор аймгийн Жаргалант унаган хүү н.Отгонбаяр оролцжээ. Нээлтийн үеэр аймгийн БСГ-ын мэргэжилтэн хэлэхдээ, “Ийнхүү Соёлын төв их засварт орсноор Жаргалантчууд ая тухтай орчинд соёл, урлаг, спортын арга хэмжээг явуулах нөхцөл бүрдэж байна. Жаргалант сумаас урлаг, спортын олон арван авьяастнууд төрөн гарах суурь болох нь дамжиггүй” хэмээн онцлов.

Сумын Соёлын төвийн их засварыг 570 сая төгрөгийн төсөвт өртөгөөр “Халзан хайрхан” компани хийж гүйцэтгэсэн байна. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ