Монгол хэлний тайлбар толь бүтээхэд орон нутгийн иргэдийг татан оролцуулна

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 20:58:12

Монгол Улсын ЕрөнхийлөгчийнТамгын газраас “Иргэдийн оролцоо” сургалтыг  энэ сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт зохион байгууллаа.

Сургалтаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хууль түүний дотор Орон нутгийн хөгжлийн сан,  Шилэн дансны тухай хуулиудад иргэдийн оролцоог хэрхэн хангасан тухай иргэдэд сурталчлах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийн талаар орон нутгийн байдалтай танилцах, хууль хэрэгжүүлэхэд үүсч байгаа нөхцөл байдлыг судлах зэрэг мэдээллийг иргэдэд хүргэлээ.

Энэхүү сургалтын гол зорилго нь Монгол хэлний тайлбар толь бүтээхэд орон нутгийн иргэдийг татан оролцуулах, иргэний оролцоог эх хэл, соёлтой холбон идэвхжүүлэхэд чиглэгджээ. Сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас томилсон багийн ахлагч, Монгол хэлний  толь бүтээхэд иргэдийн оролцоо сургалтыг Шинжлэх Ухааны Академийн хэл зохиолын хүрээлэнгийн судлаач удирдан явууллаа. Сургалтанд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын мэргэжилтнүүд болон Сүхбаатар сумын 8 багийн иргэдийн төлөөлөл, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулиудын монгол хэлний багш нар оролцлоо. Энэхүү “Иргэдийн оролцоо”  сургалтыг ХБНГУ-ын Конрад Аденаурын сангаас санхүүжүүлжээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ