Залуус явган аялал хийлээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 21:38:33

Монгол Улсын Засгийн Газар, ХАХНХЯ- наас  2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ.

Энэ ажлын хүрээнд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хүн амын хөгжил, нийгмийн халамжийн үйлчилгээний албанаас санаачлан залуучуудын хөгжилд чиглэсэн Арвайхээр сумын  залуучуудын дунд “Хөдөлгөөн, эрүүл мэнд 10000 алхам” явган аялалыг энэ оны 10 сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Явган аялалд аймгийн 11 баг, НХҮХ, Өвөрхангай аймаг дахь МЗХ-ны холбооны төлөөлөл зэрэг нийт 120 гаруй залуучууд оролцсон байна. Тэд аймгийн төв талбайгаас Шинэ Арвайхээрийн гудамж буюу Нисэх, Морь барианы газар хүртэл алхаж төв замын дагуух болон Нисэх орчмын хог хаягдлыг цэвэрлэснээс гадна 5 багт хуваагдан олс таталт, буухиа, сумо зэрэг 3 төрлийн тэмцээнийг зохион байгуулж олс таталт 10,11-р багийн “Жавхаа” баг, буухиа 7,8,9-р багийн “Эвсэг” баг, сумо 5-р багын “Арвайхээрийн 5-р баг” тус тус тэргүүлсэн юм.

“Хөдөлгөөн, эрүүл мэнд 10000 алхам” явган аялалыг залуучуудыг идэвхижүүлэн, идэвхитэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилж, эко үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдсан аж.

Аялалыг зохион байгуулахад хог хаягдлыг цэвэрлэхэд шуудай, бээлийг Арвайхээр сумын ТҮГ, үдийн цайг “Өшгөг”, тэмцээний шагналд бүтээгдэхүүний дээжийг “Дэлгэрэх хүнс” ХХК тус тус ивээн тэтгэж оролцсон байна.

Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ