Хангай нутгийн 3 гавъяатын хамтарсан тоглолт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймагт Булган аймгийн уугуул МУГЖ Б.Баасанжав, Архангай аймгийн уугуул МУГЖ Д.Баянжаргал, Хөвсгөл аймгийн уугуул МУГЖ Р.Лхамжав нарын хамтарсан "Дуун цацал" уран бүтээлийн тоглолтыг дээрх аймгууд хамтран зохион байгуулна.
Тоглолтын өмнө "МУГЖ Р.Лхамжав гавьяатын дууг хэн сайн дуулах вэ ? " уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн сурагчдын дунд болох ба уралдаанд тэс, хотгойд ардын дуу болох "Дэлтэй цэнхэр", "Тосонгийн орой", "Хотгойдын унага", "Жаран цагаан хонь", "Цээлийн шувуу" гэсэн 5 дуунаас сонгон оролцох боломжтой гэнэ.
Гурван аймгийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт анх удаа болох бөгөөд цаашид орон нутгийн уран бүтээлчдийг хөрш зэргэлдээ аймгуудад сурталчлах, уран бүтээлчид туршлага судлах гээд хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллах ажээ.

Б.Гантуяа