Сумдын сонгуулийн хороонд 79 төрийн албан хаагч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-24 20:30:21
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороо хуралдаж, 15 суманд ажиллах сонгуулийн хороог байгуулсан байна. Сумдын сонгуулийн хороонд сонгуулийн боловсон хүчний мэдээллийн санд бүртгэлтэй төрийн албан хаагчдаас сонгогдсон 79 хүн ажиллана.
Эрдэнэдалай сум болон аймгийн төвийн Сайнцагаан суманд сонгуулийн хороо тус бүр 7, бусад суманд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан байна.
Сумын сонгуулийн хороо санал авах байрыг санал авах өдрөөс 30- аас доошгүй хоногийн өмнө байгуулна.
Аймгийн сонгуулийн хорооны хувьд 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ- ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц. Эрдэнэсүрэн, нарийн бичгийн даргаар Сайнцагаан сумын Мандал сургуулийн захирал М. Энхбаяр нар ажиллаж байна. Бүрэлдэхүүнд аймгийн ЭМГ- ын хэлтсийн дарга А. Ганбат, тус газрын мэргэжилтэн А. Нарантуяа, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж. Өлзийжаргал, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц. Ганзориг, ЗДТГ- ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Б. Түвшинбаяр нар багтжээ.
 
 
Т. Отгонтуяа 
 
 
Холбоотой мэдээ