Төрийн банкны Ховд салбар системдээ тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-26 14:57:35
Ховд/МОНЦАМЭ/Төрийн Банкны Ховд салбар харьяа тооцооны төвүүдийн 100 ажилтанг хамруулан зохион байгуулсан байна.
Энэхүү сургалтаар 2016 оны ажлаа дүгнэж, 2017 оны ажлаа төлөвлөсөн, ойрын болон хэтийн зорилго зорилтуудаа тодорхойлж, банк санхүүгийн үйлчилгээг аймаг орон нутгийн харилцагч нартаа илүү чанартай, хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэх талаар санал бодлоо хуваалцсан юм.
Төрийн банкны Ховд салбар нь системдээ тэргүүлж "Шилдэг салбар"-аар шалгарч Төв Банкны удирдлагуудын төлөөллөөс энэ сургалтын үеэр шагналаа гардаж авлаа. Мөн Төрийн банкны Ховд салбар нь харьяа тооцооны төвүүдийнхээ 2016 оны ажлыг дүгнэхэд Зэрэг сумын тооцооны төв тэргүүн байранд, Чандмань  сумын тооцооны төв дэд байранд, Манхан  сум тооцооны төв гутгаар байранд тус тус шалгарчээ.  Аймгийн төвийн нэгжүүдийн шилдэг ажилтнаар Ховд салбарын харилцааны менежер  Б.Алтанцэцэг, Сумдын нэгжүүдийн шилдэг ажилтнаар Буянт тооцооны төвийн Ахлах теллер  Б.Орломжав нар шалгарчээ.

 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ