Н.Намжил багшийн нэрэмжит шатрын тэмцээний шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-26 12:55:35

Монгол Улсын авaрга, олон улсын шүүгч, спортын мастер Н.Намжил багшийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өнгөрсөн бямба, ням гарагт болж шилдгүүдээ тодруулав.

Тус тэмцээнд 6-18 насны эрэгтэй, эмэгтэй нийт 294 шатарчид оролцож талдаа 45 минутын хяналттайгаар, Дэлхийн шатрын холбооны дүрмээр 7-9 өрөг тоглосон юм. Энэ удаагийн тэмцээний ерөнхий шүүгчээр ФИДЕ-гийн ерөнхий шүүгч, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн ажиллажээ.

Тэмцээний тусгай шагналыг хамгийн бяцхан оролцогч 4 настай Н.Содгэрэлт, өсөх ирээдүйтэй шатарчнаар “Цагаан бэрс” клубийн Э.Баттамир нар тодорлоо. Харин хамгийн олон шатарчин оролцуулсан клубээр “Хос мастер” (30), “Багануур Төр Монгол” (27), “Алаг морь” (21) клубүүд шалгарлаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ