Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлаар тусламж хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-26 13:25:08

ТОКИО. /nikkei/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монголд хийсэн айлчлал тус хоёр улс хоорондын харилцаа ямар гүн болохыг илтгэж байгаагийн зэрэгцээ Умард Солонгосын хулгайлсан япончуудтай холбоотой, 10 гаруй жил үргэлжилж байгаа асуултад хариулт авах зорилготой юм.

Абэ өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсад таван цагийн айлчлал хийсэн байна. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч, амласан ёсоороо айлчилсанд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ Төв Азийн орнуудаар аялахдаа Монголд айлчлах эсэх талаар Ц.Элбэгдорж есдүгээр сарын 27-нд НҮБ дахь Японы байнгын төлөөлөгчийн газраас тодруулжээ. “Энэ талаар бодож үзнэ. Гэвч бүтэн өдрийн айлчлал хийх боломжгүй байх” гэсэн хариуг Абэ өгсөн байна. 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ