Нийтийн эзэмшлийн талбай дахь хөрөнгийг эзэнжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Төсвийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн талбайд барьсан хүүхдийн тоглоомын талбай, тохижилт үйлчилгээг эзэнжүүлэхээр болов. Учир нь сүүлийн жилүүдэд хүүхдийн тоглоомын талбай эзэнгүйдсэний улмаас эвдрэх, хулгайд өртөх нь ихэсчээ.
Иймд “Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах, акталж данснаас хасах тухай” асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж бичил хорооллын дундаж нийтийн эзэмшлийн хөрөнгийг Хот тохижуулах газар, гэр хорооллын дундах нийтийн эзэмшлийн талбайг Баян-Өндөр сумын ЗДТГ-т, хот доторхи худаг, уст цэгүүдийг “Эрдэнэт –Ус ДТС” ОНӨХК-д, хөдөөгийн бэлчээрийн худаг, уст цэгүүдийг Баян-Өндөр, Жаргалант сумдад хариуцуулахаар шийдвэрлэв. Мөн орон нутгийн өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, шинээр ирж буй өмч хөрөнгийг хүлээн авч байгууллагад хүргүүлэхдээ дугаар олгож байхаар боллоо.

Б.Оюун-Эрдэнэ