АН-ын 6 гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намаас Eрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гишүүдийн бүртгэл өнөө өглөө 9 цагаас эхэлсэн.
Уг бүртгэл үдэд буюу 13.40 цагаар тасалбар болж хаагдлаа. Ингэхэд тус намаас Р.Амаржаргал, Л.Болд, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар нэрээ бүртгүүлсэн байна.
Уг бүртгэл үдэд буюу 13.40 цагаар тасалбар болж хаагдлаа. Ингэхэд тус намаас Р.Амаржаргал, Л.Болд, Х.Баттулга, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар нэрээ бүртгүүлсэн байна.
Эдгээр зургаан гишүүнээс намын дотоод санал асуулгаар нэг хүнийг тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд нэрийг нь хүргүүлэх юм. Үүний өмнө АН-ын 8 дугаар их хурлаас олонхийн саналыг хэн нэг нь авах ёстой юм.
Б.Туул