Солонгосын хойгт дайн дэгдвэл Япон улс хамгийн их хохирол амсана гэж анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-03 11:42:08
ПХЕНЬЯН./NHK/. Хэрвээ Солонгосын хойгт дайн дэгдвэл Япон улс хамгийн их хохирол амсах болно гэж Умард Солонгос анхаарууллаа.

Японы Өөрийгөө хамгаалах хүчний Тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн сард АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч “Carl Vinson” хөлөг онгоцтой хамтарсан сургуулилт хийснийг Солонгосын Хөдөлмөрийн намын албан ёсны хэвлэл болох “Rodong Sinmun” сонин шүүмжилжээ.

Тус сонины мягмар гарагийн дугаарт “хэрвээ Япон улс АНУ-ыг дагаснаар урт удаан хугацаанд амар тайван, аюулгүй байх болно гэж бодож байгаа бол тэнэг хэрэг” гэжээ.

Япон болон АНУ аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байгаа юм. Японы хамгийн том байлдааны хөлөг онгоц АНУ-ын хангамжийн хөлөг онгоцыг дагалдан хамгаалахаар энэ долоо хоногийн даваа гарагт боомтоос хөдөлсөн билээ.
Г.Доржханд
 
 

Холбоотой мэдээ