Иргэд гэрээсээ утсаар холбогдож Засаг даргад саналаа хэлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ өнөөдөр иргэдтэй уулзаж, 2017 он гарсаар мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Засаг даргын уулзалтыг орон нутгийн телевизээр шууд дамжуулсан бөгөөд иргэд гэрээсээ утсаар холбогдож санал бодлоо хэлсэн нь энэ удаагийн уулзалтын давуу тал болсон. Тэрээр энэ оны эхний захирамжаараа 2017 оныг Үйлдвэрлэлийг дэмжих жил болгосон. Үйлдвэрлэлийг дэмжих жилийн ажлыг төлөвлөхөөр аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөнийг зохион байгуулж, 2020 он хүртэл сум бүрт байгуулах үйлдвэрлэлийн чиглэлийг тодорхойлоход тэдний санал бодлыг сонссон. Мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулж нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл байвал орон нутгийн онцлогт илүү тохирно гэсэн байр суурьтай байгаа гэлээ.
Дундговь аймаг 3 салбарыг түшиглэж хөгжих боломж бий. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн салбар. Энэ салбарт ялангуяа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого барина. Хоёрдугаарт, байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёлын дурсгал, ардын өв соёлоороо жуулчдыг татаж, аялал жуулчлалын салбараа хөгжүүлнэ. Гуравдугаарт, уул уурхайг эдийн засаг, нийгмийн хөгжлийн түлхэх хүч болгоно. Хамгийн гол нь уул уурхайг байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай, орон нутагт үр өгөөжтэй байхыг шаардаж, ийм уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжин хамтран ажиллана гэв.
Ойрын жилд хийх томоохон бүтээн байгуулалт бол Мандалговийн дулааны станц, бохир ус цэвэрлэх байгууламж болж байна. БНСУ- ын хөрөнгө оруулалтаар 3 аймгийн сонгож, дулааны станц барьж ашиглалтад оруулахын нэг нь Дундговь болж байгаа, мөн цэвэрлэх байгууламжийн хувьд энэ онд ажил нь эхэлнэ. Эдгээр нь цаашид Мандалговь хотод шинэ үйлдвэрлэл үйлчилгээ бий болох сайн хөрс суурь болно гэдгийг хэллээ.
Энэ онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 22 ажил, орон нутгийн төсвийн 520 сая төгрөгөөр 16 ажил гүйцэтгэнэ.Худалдан авах ажиллагаа хуулийн дагуу зарлагдаад явж байгаа. Эхнээсээ ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд шалгарч байна. Тухайлбал, Мандалговь хотын хуучин орон сууцнуудыг дулаалж, гадна фасадыг засах ажлыг өнөө маргаашгүй эхэлнэ гэлээ.
Түүнчлэн, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор “Төрийн нэгдсэн үйлчилгээ” өдөрлөгийг хөдөөгийн 2 суманд зохион байгуулж, иргэд заавал аймгийн төвд ирж авдаг төрийн үйлчилгээг суманд нь хүргэж үйлчилсэн. Энэ өдөрлөгийг 6 сумын ард иргэдэд хүргэж ажиллана. Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулж, үйлчлэх тусгай зөвшөөрөл хэт хавтгайрч, замбараагүй олгогдсон байсныг цэгцэлж, стандарт хангаагүйг нь цуцлан нормативт хүргэсэн. 2025 онд төрийн харилцаанд үндэсний бичгээ хэрэглэж, хос бичигтэн болох бэлтгэлийг одооноос хангаж, төрийн албан хаагчдаас эхлэн үндэсний бичгээ сурах аян өрнүүлэх гэж байгаа зэрэг үйл ажиллагааг танилцуулж, нэрт соён гэгээрүүлэгч Зава Дамдины мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан төлөвлөн хэрэгжүүлж байгаа ажлаа мэдээлсэн юм.
Засаг даргын уулзалтыг орон нутгийн телевизээр шууд дамжуулсан бөгөөд иргэд гэрээсээ утсаар холбогдож санал бодлоо хэлсэн нь энэ удаагийн уулзалтын давуу тал болсон. Иргэдээс ирүүлсэн саналд тэтгэвэрийн нас болсон ч ажлаа хийгээд яваа алба хаагчдын оронд шинэ залуу боловсон хүчинг ажиллуулж, тэднийг дэмжих хэрэгтэй гэсэн санал зонхилж байсан. Мөн Дундговь аймагт олон жил ярьсаар байгаа мах боловсруулах үйлдвэрийг байгуулах, Улаанбаатар руу чиглэсэн авто замын эвдрэлийг засч сайжруулах, Мандалговь хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зэргээр цаашид анхаарч ажиллахад нь чиглэсэн саналуудыг иргэд хэлсэн юм.
Цаашид улирал тутамд иргэдтэй ингэж уулзана. Хийж байгаа ажлаа иргэддээ тайлагнаж, тайлбарлан ойлгуулж, санал бодлыг нь сонсох нь уулзалтын гол зорилго байна гэлээ.

Т. Отгонтуяа