Сансрын хог хаягдлын тоогоор ОХУ тэргүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА. /TASS/. Эх дэлхийг тойрон эргэлдэж буй сансрын хог хаягдлуудын тоо он гарснаас хойш бараг 500 ширхгээр нэмэгдсэн тухай АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдэгдлээ. Үүний 298 ширхэг нь АНУ-ынх аж.
2017 оны нэгдүгээр сарын 4-нөөс дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэлх хугацаанд дэлхийг тойрон эргэлдэх сансрын хог хаягдлуудын тоо 471-ээр нэмэгджээ. Ингэснээр дэлхийг тойрон эргэлдэж буй сансрын биетүүдийн тоо нийтдээ 18347 болсон байна.
НАСА-гийн мэдэгдсэнээр, сансрын хог хаягдлын 6501 ширхэг нь /энэ онд шинээр нэмэгдсэн хаягдлын 155 ширхэг нь/ Оросынх гэнэ. АНУ сансрын хог хаягдлынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт /6017 ширхэг/, Хятад улс гуравдугаарт /3801 ширхэг/ орж байна.

Хэрвээ эх дэлхийг тойрон эргэлдэж байгаа сансрын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх дорвитой арга хэмжээ авахгүй бол дэлхийн сансрын аж үйлдвэр 100 эсвэл 200 жилийн дараа зогсч магадгүй гэж салбарын мэргэжилтнүүд анхаарууллаа.
Г.Доржханд